Anarattack
Feb 22, 2021

Яавал азжаргалтай байхыг яавал сэтгэлийн амар амгаланг эдлэхийг олон л хүн өөр өөрийн бодлоор тайлбарладаг. Одоогоороо амьдар, шуналаас ангижир, бүх зүйл өөрчлөгддөгийг хүлээн зөвшөөр гэх мэтчилэн. Гэвч хүн мөн чанартаа гэгээнтэн бурхадын өгүүлдэг шиг хир буртаггүй байх боломжтой юу? Хайрлаж болохгүй хүндээ хайртай болж, өөрийнх нь биш эд баялагт шунаж, бусдын сэтгэлийг өвтгөж буйгаа мэддэг ч өөдгүй зан гаргадаг. Тэглээ гээд тэр хүн муу хүн юмуу. Бусдад хүнлэг чанарыг номлон айлддаг нэгэн ч өөрийн хүүхдийн нүгэлийг хаацайлахад бэлэн байдаг. Тэглээ гээд тэр хүн муу хүн юмуу.

Гэхдээ зүгээр л гуниглах үедээ гуниглаад. За миний буруу байна шүү гээд гэмшээд. Мэдрэмж бүрээс зугтахгүй мэдрэмж бүрийг мэдрэхийг хичээх нь энэ үед надад хамгийн зөв арга зам байх. Заримдаа ЭГОгоо дарах хэрэгтэй. Даруухан байна гэдэг нь өөртөө итгэлгүй гэсэн үг биш гэдгийг ойлголоо.