Би сурмаар байна.

Anarattack
Jan 28, 2021

--

Би сурмаар байна. Хорвоо ертөнцийн мөн чанарыг ойлгож, “Өө ямар гайхалтай юм бэ?” гэж биширч, энэ ямар чухал юм яриад байнаа гээд чих тавин сонсоод багшийн амнаас гарах үг бүрийг тэмдэглээд, асуулт тавьж хариуг нь олох гээд шаналаад, хариуг нь олчихоод баярлаад л, дэвтэр номоо тэврээд сургуулийн хонгилоор алхахсан. Хэн ч хүчилсэн болохоор биш, нийгэмд, аав ээждээ хэрэгтэй хүн болохын ч тулд биш зүгээр л би өөрөө хүссэн болохоор сурмаар байна…

Dexter’s laboratory

--

--